“Суруга Монгол” ХХК
2002 онд японы 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Жапан таун хорооллын төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Манай төсөлд Япон мэргэжилтнүүдээс гадна Япон улсад мэргэжил дээшлүүлсэн мэргэжилтэн, ажилчдаас бүрдсэн баг хамт олон оролцон ажилладаг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэн олон хандив тусламжийн ажилд хувь нэмрээ оруулахаас гадна, бүтээн байгуулалтын ажилд оролцон ажиллаж буй ажилтан, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагааны өдөрлөгийг жил бүр зохион байгуулах, мөн эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид Монгол улсын бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахдаа таатай байх болно.