Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

“Суруга Монгол” ХХК нь наадмын талбайд хэрэглэгдэх зөөврийн бие засах газрыг нийслэлд бэлэглэсэн.  Жил бүр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы талбайд бие засах газрын асуудал хүндрэлтэй асуудлын нэг байсаар ирсэн билээ. Ард иргэдийн ийнхүү хүндрэлтэй асуудлыг мэдэрч тусалсан нь бидний хувьд талархууштай үйл явдал боллоо гэж бодож байна.

“Суруга Монгол” ХХК нь төмөр замын удирдах газарт гал командын машин хандивласан болон цэвэр усны ундаргыг хамгаалах замын хашлага, Нийслэлийг цэцэрлэгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан зэрэг өнөөг хүртэл олон хандив тусламжийн ажилд гар бие оролцож байсан юм.

Суруга Монгол” ХХК нь 120-н тойргоос Олимпийн гудамжны зам хүртэлх 29 м өргөн, 1045 м урттай замыг барьж байгуулан ашиглалтад өгсөн нь олон хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Манай компани нь жил бүр Байгаль  хамгаалах төлөвлөгөөний дагуу Туул голын цэвэрлэгээний ажлыг зохион  байгуулдгаас гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсаар  ирсэн. Энэ удаад манай компанийн барьж байгуулан Нийслэл Улаанбаатар хотод  хүлээлгэн өгсөн 29 м-ийн өргөнтэй, нийт 1,1 км урттай авто замын цэвэрлэгээний  ажлыг 100 гаруй ажилтан ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Энэхүү зам  нь энэ оны хавар ашиглалтад орсон ба бетонон хучилттай, Япон технологийн дагуу  чанарын өндөр төвшинд хийгдсэнээс гадна явган хүний зам болон ногоон  байгууламжийг цогцоор нь шийдэж өгснөөрөө онцлог юм. Нарантуул ОУХТөв болон  120 мянгатыг холбосон хотын их тойруу замын нэг хэсэг болсноороо нийслэлийн  оршин суугчдад маш чухал ач холбогдолтой зам бөгөөд замын хөдөлгөөний ачааллыг  бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаад бид баяртай байдаг билээ.Цаашид ч манай  Суруга Монгол ХХК нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан  ажиллах болно.