Групп

Групп

Групп Компаниуд

Suruga Mongol LLC

“Суруга Монгол” ХХК 2002 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаж байгаа бөгөөд Жапан таун хорооллын төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Манай төсөлд Япон мэргэжилтнүүдээс гадна Япон улсад мэргэжил дээшлүүлсэн мэргэжилтэн, ажилчидаас бүрдсэн баг хамт олон оролцон ажилладаг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэн олон хандив тусламжийн ажилд хувь нэмэрээ оруулахаас гадна бүтээн байгуулалтын ажилд оролцон ажиллаж буй ажилтан, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагааны өдөрлөгийг жил бүр зохион байгуулах, мөн эмнэлэгийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахдаа таатай байх болно.

Дэлгэрэнгүй

“Эс Жи И Эн” ХХК

2014 оны 6-р сарын 11-ны өдөр “Суруга Монгол“ ХХК-ны 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар “Жапан таун” хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар үүсгэн байгуулагдсан. “Эс Жи И Эн” ХХК нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээний үндсэн тоног төхөөрөмжийг ашиглан жилд дунджаар 140 сая кВт.цаг цахилгаан худалдан авч хэрэглэгчдэд 126сая кВт.цаг цахилгааныг борлуулах техникийн боломжтой.

Дэлгэрэнгүй

“Эс Жи Ливинг” ХХК

“Суруга Монгол” ХХК-ний Ашиглалт үйлчилгээний хэлтэс 2007 онд байгуулагдсан нь манай компаний эхлэл болсон ба 2013 оны 4 сард ашиглалт үйлчилгээний хэлтэс нь “Эс Жи Ливинг” ХХК нэртэйгээр “Суруга Монгол” ХХК-ний охин компаний статустайгаар орон сууцны конторын үйл ажиллагааг албан ёсоор явуулж эхэлсэн юм. Одоогоор “Эс Жи Ливинг” ХХК нь “Жапан таун” хорооллийн ашиглалтанд орсон 4 орон сууц буюу 500 өрх айл, мөн хувийн болон улсын 3 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 10 давхар оффисын барилга зэргийг ус, дулаанаар хангаж түгээн, хэвийн найдвартай үйл ажиллагаагаар тасралтгүй ханган, хяналт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Бетон зуурмаг, хийцийн үйлдвэр

“Суруга Монгол” ХХК нь “Жапан таун” хорооллын барилгын ажилд зориулж Бетон хийцийн үйлдвэр байгуулсан бөгөөд уг үйлдвэрт Японы JASS 10 стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг 2006 оны 9 сарын 25-наас үйлдвэрлэж эхэлсэн болно. Манай бетон хийцийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа барилгын багана,дам нуруу,хана,шал,шат,тагт болон газар шорооны ажилд хэрэглэгдэх бетон хийцийн хоёрдогч бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн чанартай бетон бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй