Бетон хийц , Бетон зуурмагийн үйлдвэр

"Суруга Монгол" ХХК

Бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр

"Суруга Монгол" ХХК

Бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр

Компаний танилцуулга

Суруга Монгол ХХК нь Улаанбаатар хотын Хан-уул дүүрэгт “Дөрвөн улирлын цэцэрлэг” цогцолбор хороололын төсөлийн хүрээнд 2006 оны 9 сараас эхлэн “Бетон хийцийн үйлдвэр” болон “Бетон зуурмагийн узель”  байгуулж бетон хийц эдлэл болон бетон зуурмагаа нийлүүлэн ажиллаж байгаа билээ. Монгол орны цаг агаар, уур амьсгалаас хамаарч барилгын үйлдвэрлэл хязгаарлагдмал хугацаанд явагддаг тул тус үйлвэр нь өвлийн улиралд чанартай эдэлхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд япон улсын үйлдвэрийн стандарт (JIS=JAS)буюу япон улсын барилгын стандартын (JASS) журамд  тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чанартай барилга барихыг зорин ажиллаж байна .

Манай үйлдвэр эхэн үедээ цогцолбор хорооллын замын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.   Мөн таваарын бетон зуурмаг үйлдвэрлэж эхний барилга болох С1 орон сууцны барилгаа цутгамал аргаар барьсан бөгөөд 2 дахь барилга болох С2 орон сууцны барилгаа үйлдвэрт хийгдсэн багана, дам нурууг талбай дээр угсрах аргаар барьсан. 3 дахь барилга болох оффисын барилгыг багана, дам нуруу, хучилтын кайзер хавтан (кайзер арматур хэрэглэсэн хавтан) мөн тагтны шалны хавтан, шат зэрэг угсармал эдэлхүүнээр барьсан. 4, 5 дахь барилга болох C3, С4 орон сууцны барилгад угсармал хана, багана, дам нуруу, хучилтын хавтан, шат, тагт гэх мэт бүх бүтээгдэхүүн эдлэлээ үйлдвэртээ хийж барилгын талбайруу тээвэрлэн угсарсан бүрэн угсармал хийцтэй, газар хөдлөлд тэсвэртэй, оршин суугчидынхаа тав тух аюулгүй амьдрах нөхцөл боломжийг дээд зэргээр хангасан, байгаль орчинд ээлтэй орон сууцны барилгыг барихыг зорьсон билээ. Бид цаашдаа ижил төрлийн орон сууцны болон бусад барилгуудаа угсармал хийцээр барихаар шамдан ажиллаж байна.  Мөн манай үйлвэр нь өөрийн төслийн барилгад бүтээгдэхүүн эдлэлээ нийлүүлхээс гадна японы “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт хэрэгжүүлж буй сургуулийн барилгын өргөтгөлийн ажилд хаяавч бетон, агааржуулалтын бетон хоолой зэрэг бүтээгдэхүүн эдлэлүүдээ нийлүүлэн хамтран ажиллаж эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Үндэсний стандарт батлуулав.  2013 оны 7 сар

  1. MNS 6388:2013 Төмөр бетон бүтээцийн ган туйвангийн механик холбоо
  2. MNS 6389:2013 Кайзер систем, Угсармал-цутгамал төмөр бетон бүтээц. Угсармал төмөр бетон хашлага элемент.

Бетон хийц

Бетон зуурмагийн үйлдвэр 2006-онд , бүтээгдэхүүн үйлдвэрлэх РС-1 үйлдвэр 2006 онд, РС-2 үйлдвэр 2007 онд , РС-3 үйлдвэр 2014 онд тус тус ашиглалтад орсон. Монгол , Япон , Солонгост сургууль төгссөн , дадлагажиж ажиллаж байсан олон жилийн туршлагатай , чадварлаг , мэргэжлийн баг хамт олон өнөөдөр S-Couvrot MOB 90 загварын бүрэн автомат үйлдвэрт зуурсан м200-м500 маркийн бетон зуурмаг , 3000м2 үйлдвэрлэлийн талбайд захиалагчийн хүсэлтийн дагуу бүх төрлийн барилгын угсармал хийц , зам , гүүрийн бетон хийц эдлэлийг  Япон , Герман , АНУ , БНСУ , Хятад улсын сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан аюулгүй байдал , чанар , хийцийн өндөр төвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна.Үйлдвэрт хийгдэж буй эдлэлүүд хана,тагт , багана , дам нуруу , шат , марион , рууба , кайзер хучилтын хавтан , агааржуулалтын яндан хоолой , бохирын 300мм-1000мм цилиндр хоолой , ялу , суурийн блок , ус зайлуулах худаг , худагны таг , явган замын бордюрь , явган замын хээтэй , хээгүй хавтан , авто замын бордюрь , машин зогсоолын хээтэй , хээгүй бордюрь , гоёлын хээтэй бетон хашаа , хашааны суурь , ус зайлуулагч сокко г.м.

Бетон зуурмаг

MNS 1170-85 MNS 1272-99 MNS 2803-2014 стандартын дагуу бетон зуурмагийн шинж чанар, дүүргэгчийн шинжилгээ, сорьцын бат бэхийн туршилтыг гүйцэтгэдэг.

Үйлдвэрийн технологийн зааврын дагуу дараах хяналтыг тогтмол гүйцэтгэдэг.

  • Дүүргэгчийн шинжилгээг сард 2 удаа, /шинэ материал ирэх бүрт/,чийглэгийг өдөрт 2 удаа, том жижиг ширхэглэлийн хэмжээг 7 хоног бүр туршиж тодорхойлно.
  • Үйлдвэрт цутгагдах бетон зуурмагаас өдөр бүр 9ш сорьц авч ууранд 1 хоног, 7 ,28 хоногийг стандарт нөхцөлд бэхжүүлж бат бэхийг туршина.
  • Цементийн туршилтыг улиралд 1 удаа БАК лабораторид.
  • Үйлдвэр ба талбайгаас дээж авсан сорьцын 28 хоногийн шахалтын бат бэхийг БАК, Яамны итгэмжлэгдсэн лаборатороор баталгаажуулдаг.

Лаборатори:  

Бетон зуурмагт хэрэглэгдэх дүүргэгч материалын шинжилгээг тогтмол гүйцэтгэж, бетоны зуурмагийн  чанарын хяналтыг өдөр бүр хийдэг.

Манай хэлтэс нь үйлдвэрт болон барилгын талбайд цутгагдах бетон зуурмагийн тээвэрлэлт, машин техникийн бүрэн бүтэн байдал, бетон зуурмагийн чанарын хяналт, баталгаажуулалтыг хариуцаж ажилладаг.

Шанхайд үйлдвэрлэгдсэн цагт 90 м3 бетон зуурах хүчин чадалтай S-Couvrot MOB 90 загварын бүрэн автомат зуурмагийн узелээр MNS 1185:1998 стандартын дагуу  өндөр чанартай М200-М400 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэдэг бөгөөд инженер техник , мэргэшсэн жолооч , помпны оператор  гэсэн чадварлаг баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төмөр хийц

Төмөр хэв хашмалын хэлтэс нь бетон хийцийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй бүх бүтээгдэхүүнүүдийн хэв болон тэдгээрт хэрэглэгдэх төмөр бэхэлгээ,өргөх сэнж,деталуудыг япон стандартын дагуу оросын чанартай ган төмөр ашиглан хийж, хэвний ашиглалтын явц дахь өөрчлөлт засвар үйлчилгээг харуцан ажилладаг.

Япон улсаас төмөр таслагч,матагч,хуйлагч,токарь,өрмийн суурь машин гэх мэт том оврын тоног төхөөрөмжүүд болон олон төрлийн  жижиг багажнуудыг оруулж ирэн төмрийн боловсруулалтыг хийдэг. Гагнуурчин,токарчин,хөдөлмөр хамгаалал зэргээр мэргэшсэн ажилчидаас бүрдсэн чадварлаг баг хамт олон маань хэмжээсийн зөрөөгүй,олон дахин ашиглахад хэв гажилтанд орохгүй,задарч угсархад хялбар хэв хийхийг зорин  ажилладаг.

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот | Хан-Уул дүүрэг 3-р хороо, Эв нэгдлийн гудамж 173, 175
Утас: 7734-1637 7734-5912