Гүйцэтгэх Захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх Захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх Захирлын мэндчилгээ

Дэлхийн стандартад нийцсэн дэвшилтэт технологи, барилга угсралтын  үйлчилгээ үзүүлэгч Суруга-Монгол ХХК-ны цахим хуудсанд тавтай морилно уу.

Юуны өмнө өнгөрсөн арван дөрвөн жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч , харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн стандартад нийцсэн, нийслэл хотын шинэ төвийг цогцлоон бүтээх уриатай Суруга-Монгол ХХК-нь 2002 онд японы 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан билээ.

Энэхүү жилүүдэд тус байгууллагын үе үеийн удирдлага, хамт олны хүчин зүтгэл, та бүхний итгэл, хамтын ажиллагааны тусламжтайгаар манай байгууллага өргөжин тэлж,  үндэсний их бүтээн байгуулалтад оролцон, улсын хэмжээнд нэр хүндтэй Дэвшилтэт техник технологийг зах зээлд нэвтрүүлэгч байгууллага болон тодорсон төдийгүй шилдэг барилга угсралтын компаниар удаа дараа сонгогдож ирснийг энд цохон тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн “Суруга Монгол” ХХК нь төмөр замын удирдах газарт гал командын машин хандивласан болон цэвэр усны ундаргыг хамгаалах замын хашлага, нийслэлийг цэцэрлэгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан зэрэг өнөөг хүртэл олон хандив тусламжийн ажилд гар бие оролцож ирсэн юм.

Цаашид ч мөн адил Суруга-Монгол ХХК-нь Япон инженерчлэл Дэвшилтэт технологи Төгс орон зай гэсэн гурван гол үйл ажиллагаанд тулгуурлан ажиллахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан  ажиллах болно.

Суруга-Монгол ХХК-ний гүйцэтгэх удирдлагын зүгээс харилцагч, хамтран ажилладаг Монголын болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүддээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Суругу-Монгол ХХК-ний цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Гүйцэтгэх Захирал

Цэрэнбатын Чинбаяр