“Эс Жи Ливинг” ХХК
“Суруга Монгол” ХХК-ний Ашиглалт үйлчилгээний хэлтэс 2007 онд байгуулагдсан нь манай компаний эхлэл болсон ба ашиглалтанд орсон орон сууцны СӨХ-той хамтран ашиглалт үйлчилгээг нь хариуцан ажиллаж эхэлсэн юм.
2013 оны 4 сард ашиглалт үйлчилгээний хэлтэс нь “Эс Жи Ливинг” ХХК нэртэйгээр “Суруга Монгол” ХХК-ний охин компаний статустайгаар орон сууцны конторын үйл ажиллагааг албан ёсоор явуулж эхэлсэн юм. 2013 оны 6 сард “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс “Цэвэр ус түгээх, хангах болон бохир ус татан зайлуулах, орон сууцны конторын тусгай зөвшөөрөл”-ийг авч, 2015 оны 2 сард “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос “Дулаан түгээх”, “Дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлүүдийг авсан.
Одоогоор “Эс Жи Ливинг” ХХК нь “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллийн ашиглалтанд орсон 4 орон сууц буюу 500 өрх айл, мөн хувийн болон улсын 3 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 10 давхар оффисын барилга зэргийг ус, дулаанаар хангаж түгээн, хэвийн найдвартай үйл ажиллагаагаар тасралтгүй ханган, хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар “Эс Жи Ливинг” ХХК нь нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын онцлогт тохирсон цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго бол “ХЭРЭГЛЭГЧ ХААН” гэсэн уриатайгаар ажиллаж, компанийхаа ажилчдад “ТАНЫ ЦАЛИНГ ЗАХИРАЛ ӨГДӨГГҮЙ, ХЭРЭГЛЭГЧИД ӨГДӨГ” гэсэн ухагдахууныг өгч, оршин суугчдад чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг билээ.
Эрхэм зорилгo
Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан жилдээ нэг удаа туул голын эрэг хавын хог хаягдлыг бүх ажилчид хамтран нэг өдрийн субботник цэвэрлэгээг хийдэг юм.
Инженерийн хэлтэс
Санхүүгийн хэлтэс
Энэхүү хэлтэс маань ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав гэсэн ажилчдаас бүрдэх ба сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу санхүүгийн программ, орон сууцны программ, мессеж программ зэргийг ашиглан хэрэглэгчдэд бодитой үнэн зөв нэхэмжлэхийг бэлтгэн хүргүүлж байна. Мөн улсад төлдөг НД, НӨАТ, ХХОАТ болон бусад татваруудыг хугацаанд нь үнэн зөвөөр төлж барагдуулан, тайлан балансаа холбогдох газруудад хүргүүлэн ажилладаг юм.
Ашиглалт үйлчилгээний хэлтэс
Техникч жижүүр: Орон сууц тус бүрийн хяналтын өрөөнд 24 цагийн техникч жижүүр ажилладаг ба тухайн орон сууцны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Хүлээн авахын ажилтан: Оршин суугчдад санал гомдол, хүсэлт зэргийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, мөн оршин суугчдад шаардлагатай зарим үйлчилгээ болох такси дуудлага, хими цэвэрлэгээ, хэвлэл захиалга гэх мэт үйлчилгээнүүдийг тогтмол хүргэн ажилладаг юм. Үйлчилгээний ажилтан: Орон сууцны нийтийн эзэмшлийн талбай, цахилгаан шат, аваарын шат, гараашийн давхар, гадна зам талбай зэргийн цэвэрлэгээг тогтмол хийж, байнгын цэвэр цэмцгэр байдлыг хадгалан ажиллаж байна. Ачигч жолооч: Хогын цэгт хог их хэмжээгээр төвлөрүүлэлгүй ахуйн хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэн, хогны өрөө, хогны сав зэргийн ариун цэврийг тогтмол сахин ажилладаг. Мөн хоёрдогч түүхий эдийг шил, лааз, хуванцар гэх мэтээр ангилан хаяж байгаль орчинд ээлтэй хандах дадлыг оршин суугчдад суулгах үүднээс хогын цэгт 4-6 төрлийн хогны савыг байрлуулан ажиллаж байна.
Холбоо барих
Хаяг: Хан-Уул дүүрэг. 15-р хороо. ”Махатма Ганди”-гийн гудамж.” Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол, өөрийн байр. Шуудангийн хайрцаг: 36-569 Утас: 976-11-345652 Факс: 976-11-341832 И-Мэйл: contakt@fsg-suruga.com