Бетон хийц , Бетон зуурмагийн үйлдвэр

"Суруга Монгол" ХХК

Бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр

"Суруга Монгол" ХХК

Бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр

"Суруга Монгол" ХХК

Бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр

Компаний танилцуулга

Манай Суруга монгол ХХК-ийн Бетон хийц , Бетон зуурмагийн үйлдвэр нь 2006 оны 9-р сараас эхлэн 10 жилийн турш бетон зуурмаг , угсармал бетон хийц , замын бүтээгдэхүүнийг Япон улсын үйлдвэрийн стандарт болох (JIS) , Японы улсын барилгын стандартын техникийн шаардлага (JASS)–д тулгуурлан монгол болон японы түүхий эд материал ашиглан аюулгүй байдал , чанар , хийцийн өндөр түвшинд үйлдвэрлэж ирлээ. Бетон зуурмагийн үйлдвэр 2006-онд , бүтээгдэхүүн үйлдвэрлэх РС-1 үйлдвэр 2006 онд, РС-2 үйлдвэр 2007 онд , РС-3 үйлдвэр 2014 онд тус тус ашиглалтанд орсон. Монгол , Япон , Солонгост сургууль төгссөн , дадлагажиж ажиллаж байсан олон жилийн туршлагатай , чадварлаг , мэргэжлийн баг хамт олон өнөөдөр S-Couvrot MOB 90 загварын бүрэн автомат үйлдвэрт зуурсан м200-м500 маркийн бетон зуурмаг , 3000м2 үйлдвэрлэлийн талбайд захиалагчийн хүсэлтийн дагуу бүх төрлийн барилгын угсармал хийц , зам , гүүрийн бетон хийц эдлэлийг  Япон , Герман , АНУ , БНСУ , Хятад улсын сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан аюулгүй байдал , чанар , хийцийн өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна.Үйлдвэрт хийгдэж буй эдлэлүүд хана,тагт , багана , дам нуруу , шат , марион , рууба , кайзер хучилтын хавтан , агааржуулалтын яндан хоолой , бохирын 300мм-1000мм цилиндр хоолой , ялу , суурийн блок , ус зайлуулах худаг , худагны таг , явган замын бордюрь , явган замын хээтэй , хээгүй хавтан , авто замын бордюрь , машин зогсоолын хээтэй , хээгүй бордюрь , гоёлын хээтэй бетон хашаа , хашааны суурь , ус зайлуулагч сокко г.м.

Бетон хийц

Бетон зуурмаг

MNS 1170-85 MNS 1272-99 MNS 2803-2014 стандартын дагуу бетон зуурмагийн шинж чанар, дүүргэгчийн шинжилгээ, сорьцын бат бэхийн туршилтыг гүйцэтгэдэг.

Үйлдвэрийн технологийн зааврын дагуу дараах хяналтыг тогтмол гүйцэтгэдэг.

  • Дүүргэгчийн шинжилгээг сард 2 удаа, /шинэ материал ирэх бүрт/,чийглэгийг өдөрт 2 удаа, том жижиг ширхэглэлийн хэмжээг 7 хоног бүр туршиж тодорхойлно.
  • Үйлдвэрт цутгагдах бетон зуурмагаас өдөр бүр 9ш сорьц авч ууранд 1 хоног, 7 ,28 хоногийг стандарт нөхцөлд бэхжүүлж бат бэхийг туршина.
  • Цементийн туршилтыг улиралд 1 удаа БАК лабораторид.
  • Үйлдвэр ба талбайгаас дээж авсан сорьцын 28 хоногийн шахалтын бат бэхийг БАК, Яамны итгэмжлэгдсэн лаборатороор баталгаажуулдаг.

Лаборатори:  

Бетон зуурмагт хэрэглэгдэх дүүргэгч материалын шинжилгээг тогтмол гүйцэтгэж, бетоны зуурмагийн  чанарын хяналтыг өдөр бүр хийдэг.

Манай хэлтэс нь үйлдвэрт болон барилгын талбайд цутгагдах бетон зуурмагийн тээвэрлэлт, машин техникийн бүрэн бүтэн байдал, бетон зуурмагийн чанарын хяналт, баталгаажуулалтыг хариуцаж ажилладаг.

Шанхайд үйлдвэрлэгдсэн цагт 90 м3 бетон зуурах хүчин чадалтай S-Couvrot MOB 90 загварын бүрэн автомат зуурмагийн узелээр MNS 1185:1998 стандартын дагуу  өндөр чанартай М200-М400 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэдэг бөгөөд инженер техник , мэргэшсэн жолооч , помпны оператор  гэсэн чадварлаг баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төмөр хийц

Төмөр хэв хашмалын хэлтэс нь бетон хийцийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй бүх бүтээгдэхүүнүүдийн хэв болон тэдгээрт хэрэглэгдэх төмөр бэхэлгээ,өргөх сэнж,деталуудыг япон стандартын дагуу оросын чанартай ган төмөр ашиглан хийж, хэвний ашиглалтын явц дахь өөрчлөлт засвар үйлчилгээг харуцан ажилладаг.

Япон улсаас төмөр таслагч,матагч,хуйлагч,токарь,өрмийн суурь машин гэх мэт том оврын тоног төхөөрөмжүүд болон олон төрлийн  жижиг багажнуудыг оруулж ирэн төмрийн боловсруулалтыг хийдэг. Гагнуурчин,токарчин,хөдөлмөр хамгаалал зэргээр мэргэшсэн ажилчидаас бүрдсэн чадварлаг баг хамт олон маань хэмжээсийн зөрөөгүй,олон дахин ашиглахад хэв гажилтанд орохгүй,задарч угсархад хялбар хэв хийхийг зорин  ажилладаг.

Төсөл бүтээгдэхүүн

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот | Хан-Уул дүүрэг 3-р хороо, Эв нэгдлийн гудамж 173, 175
Утас: 7734-1637 7734-5912